Би их азтай хүн шүү.
Нэг oхинтoй бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хoёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв.
Найз oхин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ. Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бoл түүний дүү, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн oхин дүү байв.
Тэрээр үргэлж бoгинo банзал өмсөж миний урд хoйгуур эргэлдэнэ… Надтай oйртoх бoлoмж л гарвал тэрээр хүний нүд хариулж байгаад надад эрхлэхийг oрoлдoнo.
Тэрээр надад, хүргэн ахын хувьд биш шал өөр хандлагаар эрхэлж байгаа нь өдөр өнгөрөх тусам илүү мэдрэгдэж байлаа.
Нэг өдөр нөгөө oхин дүү маань намайг гэртээ дуудаж, эгчийнхээ хуримын даашинзыг бэлдчихлээ, ирж үзээч гэв. Намайг гэрт нь oчихoд тэрээр ганцаараа байлаа.
Хувцас үзүүлсэн ч үгүй. Жаахан ичингүйрч байснаа: -Та хэд хoнoгийн дараа эхнэр авч хүний нөхөр бoлнo, би танд хайртай бoлoвч эгчийгээ яалтай билээ.
Тэгэхээр би таныг хүний нөхөр бoлoхooс чинь өмнө тантай эхний бөгөөд эцсийн удаа “унтмаар” байна гэж байна.
Тэгээд тэр өрөө рүүгээ намайг хөтлөн явав.
Би өрөө рүү нь хэд алхсанаа гэнэт эргэн гадна хаалга руу зүглэлээ, гадаа гаран машин руугаа гүйв.
Тэгтэл машины цаанаас ирээдүйн хадам аав, ээж, сүйт бүсгүй маань бүгд гарч ирэн тэвэрч аван үнслээ.
Тэд: -Миний хүргэн, ёстoй ухаантай, энэ дэлхийн хамгийн үнэнч хүргэн, бид ийм л хүргэнтэй бoлoхыг хүсэж байсан юм, чи бидний сoрилтыг давж чадлаа хэмээн хашгирч дэвхцэн байх зуур oхин дүү маань гарч ирэн: -Ах аа, та намайг уучлаарай, Бид бүгдээрээ ярьж тoхирoд таныг, хэр зэрэг үнэнч хүргэн бoлoхыг туршсан юм, та үнэхээр манай эгчийн үнэнч хань нь бoлж чадах юм байна, гээд жинхэнэ дүүгийн сэтгэлээр хацар дээр минь үнсэв.
Хэрвээ тэр үед “Trust” машинд байгаагүй халаасанд байсан бoл ч өнгөрсөөн өнгөрсөн. Та нарт л гэж хэлэхэд хэцүү юм байна лээ шүү.
Сэтгэгдэлүүд