нийгэм

Хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг Л.Баттулгын дурлалын дөрвөлжин

Таны сэтгэгдэл

“Х-ТҮЦ” продакшины урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Аглуу хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг төдийгүй 6 хүүхэдтэй гэдгээрээ ч манлайлдаг.

Дорнодод цэргийн алба хааж байхдаа нутгийн бүсгүйтэй учир ургуулж анхны хүүхдээ өлгийдөн авсан гэдэг.

Дорнодын бүсгүйтэйгээ нэг гэрт оролгүй тэгсхийгээд хоёр тийш болсон тэрээр удалгүй Уянга гэх орчуулагч бүсгүйтэй ханилж 3 хүүхэдтэй болтолоо хамт амьдарсан.

Энэ бүхний эцэст Аглуу 4 хүүхэд өнчрүүлэн дараагийн амьдралдаа хөл тавьлаа.

Түүний дараагийн гэргий нь “Х-Түц” хамтлагийн гишүүн Н.Оюунчимэг байлаа. Н.Оюунчимэг энэ ноёнтонд хоёр охин төрүүлж өгсөн.

Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгийн хувьд анхны амьдралаа хошин урлагийн нэрт мастер Дашхүү агсаны хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан охиноо аав дээр нь орхиод Аглуутай амьдралаа холбосон нь энэ.

Хамгийн сонирхолтой нь найруулагч Галбаяр жүжигчин эхнэрээ мөн л жүжигчин Хулангаар сольж өдгөө тус тусдаа гэр бүлээ төвхнүүлж сайхан амьдарч буй. Харин урлагийнхан нь тэднийг дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг.

Оюутан байхдаа Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгтэй амьдарч, ууган охиноо угтан авсан билээ. Тухайн үедээ СУИС-д олны нүдийг хужирласан сайхан хосууд байсан Д.Галбаяр, Н.Оюунчимэг хоёрын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.

Д.Галбаяр охиноо ээжид нь өгөлгүй, өөр дээрээ авч үлдсэн сайн аав. Харин дараахан нь “Хөөрхөн” Хулан гэж алдаршсан сайн жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болсон. УДЭТ-т ажиллаж байсан Т.Хулан одоо чөлөөт уран бүтээлч.

Нөхрийнхөө студид хамт ажиллаж, киноны продюсерээр ажиллаад амжсан адтай бүсгүй. Найруулагч Д.Галбаярын эхнэр Т.Хуланг “Оюутан байхдаа өлсөөд сонин ахтай суусан” гэсэн тайлбартай зураг цахимаар явсан. Гэхдээ найруулагч Д.Галбаяр эхнэртэйгээ нас чацуу СУИС-д хамт нэг ангид сурч байжээ.

 

1,267
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

241 нийтлэл