нийгэм

Р.Эмүжин:За ёстой хэн гуай нь, яаж ч муулж гоочилсон хамаагүй, Ганчимэг бол үнэндээ л

0

Хаана ч хэнээс ч айлгүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг яруу найрагч Эмүжин сэтгүүлч Ганчимэгийн талаар өөрийн үзэл бодолоо ийнхүү хуваалцжээ.

За ёстой хэн гуай нь, яаж ч муулж гоочилсон хамаагүй, Ганчимэг бол мөн чанартай, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч дээ…бусдын бууны нохой болж явдаг энэ салбарын залууст бодмоор л үг хэлжээ.

Б. Ганчимэг: Бүх хүнд тайлбарлах, ярих, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх эрх бий… Тэр боломжийг нь олгох нь өөрөө сэтгүүл зүйн үүрэг…

Сүүлийн үед манай сэтгүүлчид өөрсдөө энэ зарчим дээр солиотой хүмүүс шиг аашилдаг болсон байна билээ.
Зөвхөн бид л орилох, бид л нүдэх эрхтэй.., Харин бусдад хариу ярих, өөрийгөө хамгаалах эрх байхгүй.

Хэрэв хэн нэг нь дургүй, таагүй хүнээс нь ярилцлага авчихвал тэр шууд дайсан, эсвэл худалдагдсан новш болж хувирдаг.
Ийм галзуу сэтгүүл зүй өмнө нь хэзээ ч байгаагүй. Бид бол янхан ялтан хэн ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, тэр эрхийг нь хангахын төлөө л ажиллах ёстой гэж заалгасан.

Хэмжээ хязгааргүй архиралт, мэргэжлийн ёс зүйг худлаа эх орончийн сахарсан хөөсөөр сольж аахилан массыг тархидсан сэтгүүл зүйгээс соёлтой уншигчид татгалзаж байгаа.

Эцсийн эцэст уншигч үзэгчдэд өөрсдөө уншиж, үзэж … өөрсдөө тунгаах боломжийг нь олгохгүй юм бол ямар юмных нь сэтгүүл зүй байх вэ дээ.

Нэг орой иртэл анхны хайр гэх бүсгүйгээ дагуулаад ирчихсэн зочны өрөөнд аав ээжтэйгээ намайг тоосон шинжгүй

Өмнөх нийтлэл

П.Эрдэнэзаан:Анх охиноо төрж байх үеэр сандарсандаа төрөхийн цонхыг хагалаад эмчид нь ёстой л нэг зад загнуулсандаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм