нийгэм

МАК-ын хатантан Ч.Цэлмүүний 400саяаар хийсэн хурим бүтэлгүйтсэнч удаах гэрлэлт нь нүдээ олсон

0

Хүний амьдралд ажлаас гарах, гэр бүлээсээ салах хоёр шиг хүнд бэрх зүйл байдаггүй гэх.

Үүний хэцүүг зөвхөн салж үзсэн, урдах хойдох амьдрал үзсэн улс л ойлгох биз ээ. Ихэнх салалт араасаа олиггүй үр дагавар дагуулдаг бол цөөхөн тохилдолд 2 дахь гэрлэлт амжилт дагуулах нь бий.

Үүнд нас, туршлага, мөнхүү хувь төөрөг нөлөөлдөг биз ээ. Бид энэ дугаартаа шинэ залуу үеийнхнээс амжилт дагуулсан 2 дахь гэрлэлтийн эздийг онцоллоо.

Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян.

Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм ганц л удаа олны нүдэн дээр ил гарсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа сэтгүүлч нараас нуугдан байж дуртай дургүй шагналаа аваад үзэгдэж харагдахгүй ордноос арилаад өгсэн удаатай.

Тэргүүн баячуулаас хамгийн их нууцлаг энэ эрийг хүү,охин нь хоёр нь хувийн амьдралаараа ил гаргаж чихийг нь алт болгосон гэж болно.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, монголын хамгийн баян өв залгажлагч эмэгтэй Н.Цэлмүүн нарын хувийн амьдрал тун ч адармаатай ээдрээтэйгээр үргэлжилж буй.

Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн анхны амьдралаа 400 саяын өртөгтэй хуримлан, эхлүүлж байв. 2003 оны явдал л даа. Нисдэг тэрэг, нижгэр машины цуваагаар Улаанбаатараас гарсан зочид Хэрлэнгийн хөдөө арал, МАК-ийн эдлэнд хүрч очин хөлгүй хуриманд оролцож байв. Цэлмүүний анхны нөхөр Хүргэн хүүгийн нэр Д.Цолмон. 20-р зууны нэрт романч Ч.Лодойдамбын зээ хүү.

Н.Цэлмүүний анхны нөхөр Д.Цолмон

Гэвч хосуудын амьдрал дөрвөн жилийн дараа салалтаар өндөрлөсөн. Нөхрөөсөө нэг хүүтэй салсан шарк гүнж дараагийн гэрлэлтээрээ ёстой шарк “агнасан”нь Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшиг.

Насны зөрүүтэй хосууд өнгөрсөн онд “Тэрэлж”-ийг донсолгосон нижгэр хуримыг төрийн тусгай хамгаалалтан дор хийсэн.

Удахгүй үрийн зулай үнэрлэсэн хосууд Монголын хамгийн чинээлэг, зиндаархуу гэр бүлээр нэрлэгдэж байна.

Ч.Ундрал бар жилийн босгон дээр гэр бүлийнхэнтэйгээ гадаад орноор тойрон аялаж явна

Өмнөх нийтлэл

Анхааруулга: Хумсаа хазаж идэх нь үxeлд хүргэдэг eвчин. Яагаад гэвэл…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм