Чөлөөт түүх

Зохиолч,Улстөрч Ц.Оюунгэрэл улс төрийн замналаа орхиж загварын ертөнцийг шуугиулж эхэллээ.Үнэхээр гайхалтай.

0

Оюунгэрэл нэртэй олны танил эмэгтэйчүүд манайд олон бий. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл, сайд асан Ц.Оюунгэрэл гээд л. Түүнийг Монголын боловсролтой, чадвартай эмэгтэйчүүдийн тоонд оруулж үлгэрлэн дуурайгсад цөөнгүй.Жаран цагаан хонь,Ногоон нүдэн лам ,Америкт суралцсан тэмдэглэл гэх мэтчилэн олон арван бүтээлүүд туурвиж байсан билээ.Тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн удаахь байр эзэлж явсан удаатан билээ.Тэрээр улс төрөөс зай авахаар шийдсэн үү эсвэл өөрийн нүүр хуудасандаа загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орлоо хэмээн нийтэлжээ.

 

Түүний сонирхолтой баримтуудаас 

 

Салаа гэзэг: Хөвсгөл нуурын эрэгт хоёр салаа гэзэгтэй, дэггүй инээж буй энэ эмэгтэй бол Монгол улсын сайд байсан хүн. Хөдөө хөл нүцгэн тугал хариулж, үнээ сааж өссөн гэдэг тэрбээр өдгөө 50 гарсан ч наснаасаа залуу харагдаж байгаа биз. Тэрбээр 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн.

Америкийн өнгө: Ц.Оюунгэрэл гэх энэ бүсгүйтэй бид анх “Америкийн өнгө” нэвтрүүлгээр танилцаж, “Америкт суралцсан тэмдэглэл” номоор нь нэрийг нь тогтоож байлаа. Хөвсгөлийн бор охин АНУ-д сурахын тулд 16 удаа тэтгэлэгт хөтөлбөрт саналаа илгээж байж Б.Обамагийн төгссөн Иелийн их сургуулийн оюутан болж байжээ.
– 1988 онд Свердловскийн УААДС, эдийн засагч, олон улсын бодлого судлаач.
– 1993 онд Москвагийн олон улсын бизнесийн сургууль,
– 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургууль
– 2006 онд Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хэмээх удирдлагын хөтөлбөр.
– Стэнфордын их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг хамгаалсан.

 

Ном бол түүний ярианы мөнхийн сэдэв. Уулзсан бүхэн завшаан ашиглан түүнээс “Ногоон нүдэн лам”, Миний ажлын ноу хау”, “Гэрт болсон яриа” зэрэг номынх нь тухай асууна. Түүний ном олон удаа бестселлер болж байсан. Номын хурим дээрээ Ц.Оюунгэрэл монгол дээлтэй очих дуртай. Өнгө өнгийн дээлтэй зургууд олон бий.
“Ногоон нүдэн лам” хэмээх романыг уншсан хүмүүс дараагийн дэвтрийг нь тэсэн ядан хүлээж буй нь нууц биш. Тэгвэл түүнийг энэ сонгууль завтай болгож өгсөн. Тиймээс ч номынхоо дараагийн дэвтрийг бичиж эхэлсэн. Одоо 270 орчим хуудас биччихээд байгаагаа нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ.

 

Тэдний гэрлэсний 12 жилийн ой энэ онд тохионо

Ц.Оюунгэрэл “Миний гал халуун хайр гэвэл анхны минь нөхөр. Бид захидлаар их харилцдаг байж билээ. Хамгаас илүү хайрлаж байсан залуу минь хорвоогоос эрт явсанд одоо ч гэсэн харамсаж уйлмаар санагддаг. Тэр хүнийг бурхан болсны дараахан хорвоо надад утгагүй санагдаж, уйлдаг байж билээ. Одоо ч цаг хугацаа өнгөрөөд уйлж унжих нь багассан. Гэхдээ энэ шарх хэзээ ч эдгэхгүй. Хэрэв бурхан гэж байдаг бол 1987 онд эргэн очуулж өгөөч гэж гуймаар байна. Учир нь нисгэгч нөхрөө нислэгт битгий яваач гэж учирлан байж авч үлдэх байсан юм” хэмээн өгүүлсэн байдаг. Тэр цаг хойш түүний хувийн амьдрал, хайр дурлал тийм ч дардан байгаагүй.

Түүний одоогийн нөхөр Жеффиг сонгосон түүх тун сонирхолтой. Сайдыг Стэнфордын их сургуульд суралцаж байхад нь Жефф анх танилцаж, эхэндээ найз нөхөрлөлийн хол-боотой байсан аж. Оюутан байхдаа нэг өдөр 20 ам.доллараар заяаны ханиа олох зурхай худалдаж авснаар түүний өнөөгийн амьдралын зам мөр эхэлсэн гэнэ. Зурхайд “Танд зурга¬дугаар сарын 8-нд гэрлэх санал ирнэ. Тэр саналыг хүлээж авбал заяаны ханиа олсон гэсэн үг” гэж бичсэн байж. Тэр өдөр түүнд гэрлэх санал ирсэнгүй, харин гурав хоногийн дараа Жефф сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавь¬сан аж. Тэрбээр саналыг нь ихэд гайхаж хүлээж авчээ. Нөхөр нь тэр жилийн зургадугаар сарын 8-нд сүйн бөгжийг худалдаж авсан байсан нь сэтгэлийг нь хөдөлгөсөн тул дэлгүүрт бөгжний мөнгө төлсөн тооцооны хуудсыг шалгаж үзжээ. Ингэж тэдний амьдралын дурсаж явах түүх эхэлсэн байна. Тэгвэл энэ жил тэдний гэрлэсний 12 жилийн ой болно.

Хүү, охинтой: Том болсон хоёр хүүхэдтэй айл. Охин нь өнгөрсөн жил төрж зээгийн зулай үнэртүүлсэн. Өөрөөр хэлбэл Ц.Оюунгэрэл, Жеффри хоёр эмээ, өвөө болцгоосон. Тэд хууль ярьсан завгүй хүмүүс. Харин гэрт хүүгээс нь гадна хөдөөний оюутнууд суудаг. Охины хувьд өрх тусгаарласан.

Улс төр: Улс төрч хүүхнүүд нам гэхээсээ илүү эмэгтэйчүүд гэдгээрээ найзархдаг. Ц.Оюунгэрэлийн хувьд ч хуучин парламентийн эмэгтэй гишүүдтэйгээ дотно.

Тэрбээр 1997 онд УИХ-ын дэд даргын туслах болж улс төрийн халуун тогоонд хөл тавьсан. 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1998-2000 онд УИХ дахь МҮАН-МСДН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2004-2006 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр сонгогдсон.

 

Чимээгүй ирсэн суудал: Түүнийг гэнэтхэн УИХ-ын гишүүн болно гэж төсөөлөөгүй хүн олон байсан. Мөнгө хаялгүй хууль, номоо ярьсаар сонгогдсон гэдэг шүү. Сайдын суудал нь ч гэнэтхэн ирсэн гэх. АНУ-руу алдагдсан Триназаурус батаарыг Монголд авчирах гэж хэд хоног нойргүй байх зуур нь сайдын жагсаалтанд нэрийг нь зоосон байсан талаар хэвлэлүүд онцолж байсан.

Жиг жуг: Ц.Оюунгэрэлийн дүүг Бат гэдэг. Жиргээч гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэгвэл тэрбээр сайд болсоныхоо дараахан “Манай дүүг ИНЕГ-ын дарга болгоод өгөөч” гэж гуйж явсан гэдэг шүү. Үүнийг одоо сэжигтнээр шалгагдаж байгаа Зам тээврийн сайд асан А.Гансүх нотолно. Дараа нь дүү нь МИАТ-ын дарга болмоор байна гэдэг саналыг ч тавьсан гэж байгаа.

Түүний дүү Ц.Бат хууль бусаар МИАТ-аас 50 орчим сая төгрөг авсан нь Үндэсний Аудитын газраар тогтоогдсон байсан. Дээр нь гэр бүлээрээ МИАТ-аар 4 мянган ам.доллараар нисээд мөнгөө төлөөгүй гэлцдэг. Ц.Оюунгэрэл дүүдээ их анхаарал хандуулдаг сайн эгч.

 

 

Элийрэгч Уянга:Фанатууд нь бeлгийн дaрaмт үзүүлсэн гээд барьж идэхжийн.Гэхдээ бавнаа чамайг ах нь

Өмнөх нийтлэл

Заригын Өнөрөө айж бас түгшиж байна.Харин юунаас болсон гээч

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх