Хүүхэд бага балчир үедээ урьд насны амьдралаа санадаг гэлцдэг бол Бориска хүү Ангараг гарагт амьдарч байснаа санадаг гэжээ.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2004 онд Оросын Жирновск хотын хүү Бориска “Комсомольская Правда“ сонинд өгсөн ярилцлага өгсний дараа дэлхий даяар хүүгийн талаар шуугих болж Оросын тэргүүлэх зэргийн эрдэмтэд хүүтэй хамтран ажиллах болсон юм. Тэрээр урьд насаа санадаг гэх бөгөөд Ангараг гараг дээр амьдарч байсан тухайгаа маш тодорхой бөгөөд дэлгэрэнгүй ярьсан байдаг.
Бориска Ангарагийн онцлог болон хүмүүс нь хэрхэн амьдарч байсан, гаригаа хэрхэн сүйрэлд хөтөлсөн, дайн дажин хийж байсан, өндөр технологитой гариг хоорондын хөлөгтэй байсан зэрэг олон зүйлсийг тодорхой болгож байсан юм.
Хүүгийн ярьсан зүйлс НАСА-ийн Ангараг гариг дээр явуулж буй ажиглалт таамаглалыг батлахуйц гэж үзжээ. Түүний ярьсан зүйлсээс дурьдвал: Ангарагийн гүнд буюу хөндийд цөөн төрөлтөн үлдсэн ажээ. Ангарагийнхан Бархасбадийг ашиглан нарны хоёрдогч эх үүсвэрийг гарган авах туршилт хийж байсан байна. Туршилт амжилттай болох байсан ч өөрийнх нь гариг дээрхи дайн төслийг зогсоожээ. Ангараг дээр технологи асар хүчтэй хөгжиж эцэстээ хүний дотоод эрчмийг сорж /Сүнс/ авдаг чулууг ашиглаж эхэлсэн байна. Энэ нь гариг дээрхи олон хүний амийг авчээ. Бориска өөрийгөө хөлгийн нисэгч байсан гэжээ. Нарны аймаг дотроо плазма болон ионы эрчмийн энергиэр явдаг хөлгүүдтэй байж. Зарим төрөлтнүүд нь энергийн хөдөлгүүртэй байсан нь илүү хол, илүү хурдан явах хөлгүүд болдог байсан хэмээжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд