нийгэм

Нөхрийнхөө мэссежүүдийг үзэж байтал “Hi Хэдий хэмжээний S хэрэгтэй вэ” гэсэн мессеж байлаа. Би шууд л уурлаад…

0
Jealous wife showing messaging of her husband to him during quarrel in the kitchen

Миний бие нөхөр охинтойгоо гурвуулаа амьдардаг энгийн л нэг эмэгтэй. Нөхөртэйгээ оюутан байхдаа үерхэж дотносоод гэрлэж, хөөрхөн охинтой болсон.

Хуурсан байвал яана аа гэсэн айдас сэтгэлийг минь шаналгаж байна
Нөхөр маань уг нь халамжтай сайн хүн.

Гэм нь жаахан хэнэггүй, хайнга. Энэ зан нь миний жижигхэн зүйлд ч анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг зантай байнга зөрчилдөж, маргалдахад хүргэдэг.

Анх нөхрөө хардана гэдгийг мэддэггүй байлаа. Гэтэл нөхөр маань хааяа хааяа надад хэлэлгүйгээр хаа нэг газар байж байгаад ирдэг, Асуухаар найзындаа кино үзэх юмуу, дэмий байж байгаад ирсэн гэдэг байв.

Үүнд нь би ч нэг их юм бодолгүй “Хэнэггүй болохоороо л ингэдэг юм байна” гэж боддог байлаа. Сүүлдээ энэ байдал нь ихсэж, надад бүр худлаа хэлдэг болов.

Гэхдээ намайг хуурсан шинж тэмдэг мэдэгддэггүй, Өөрөө ч ам өчигөө өгч тэгж хэлдэг байсан болохоор би уучилдаг байлаа. Хэдий тийм боловч аажим аажмаар тэр хүнд итгэх итгэл минь багасч жаахан зүйл дээр хүртэл шал дэмий нөхрөө хардаж зовоох болов.

Гэсэн ч нөхөр маань намайг хуураагүй, хуурахгүй гэж үнэн сэтгэлээсээ хэлдэг. Би наанаа хардаж зовоож байгаа ч, дотроо арай ч тийм юм хийхгүй байх гэж итгэдэг.

Jealous wife showing messaging of her husband to him during quarrel in the kitchen

Гэтэл саяхан хэд хоног хол байж байгаад ирээд нөхрийнхөө мээсэжүүдийг үзэж байтал “Hi hedii hemjeenii S heregtei ve” гэсэн мессеж байлаа.
Би шууд л уурлаад энэ юу юм? гэсэн чинь юу ч хэлж чадахгүй байж байснаа утсаа булааж аваад устгачихсан.

Би харангуутаа тэвчиж чадалгүй шууд уурлачихсан болохоор дараагийн мээсэж, ямар дугаар руу явуулсныг нь харж чадалгүй булаалгачихсан. Тэгээд шахаж шаардсаар байгаад хэлүүлсэн чинь намайг өөр газар байхад интернэтээр эротик өгүүллэг уншсан юм байх.

Lonely sad woman cry and hug her knees sitting in the dark corner ,Sad woman Unhappy and stressed student on the campus ,Family problems and education concept

Тэгээд уншиж байхад нь хажууд нь тийм зар харагдахаар нь сонирхоод мээсэж бичсэн гэнэ. Өөр мээсэж ирээгүй, хариу ч ирээгүй гэж хэлсэн.

Тэгээд 7 жил үнэнч явсан хугацааг нэг тэнэг мээсэжнээс болоод буруугаар бодож болохгүй гэж хэлсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Намайг хуураагүй байлаа ч арай ч ингэнэ гэж бодоогүй болохоор би маш их гомдож байна.

Хуурсан байвал яана аа гэсэн айдас бас сэтгэлийг минь шаналгаж байна. Үүнээс өөр юу ч мэдэхгүй болохоор яахаа ч мэдэхгүй байна. Би одоо яах ёстой вэ? Та бүхэн минь зөвлөгөө өгч туслаач!

Намайг санхүүгийн хувьд өөрт нь дэм болж чадах эмэгтэй болохоор л гэрлэсэн бололтой.Тэр намайг яахад дургүй…

Өмнөх нийтлэл

“Гэнэтийн Зочид” Даймаагийн олноос нуудаг үзэсгэлэнтэй гэргийтэй танилц!!!

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм