нийгэм

Баяртай Мэдээ:Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэл цол хүртлээ.

0

Монголын рок, попын урлагт 40 шахам жил авьяас чадвараа шавхан зүтгэхдээ ая зохиогчоос хөгжмийн зохиолч, менежерээс продюсер, дуучнаас дуулах урлагийн багш болон өссөн хүн бол Б.Ангирмаа билээ.

Тэрээр “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Чи алзахгүй”, “Өнгө аяс”, “Хатуужилт ижий”, “Чиний харцанд” зэрэг нийгмийн амьдралын шинэ цагийн сэдэвтэй 100 гаруй дууны аяыг зохиож, орчин үеийн залуусын дуулах дуртай дуунуудыг бүтээжээ.

UBS music телевизийн хөгжмийн суваг үүсгэн ажиллуулж, рок поп хөгжмөөр залуу хойч үедээ урлагийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Өдгөө 52 нас гараад явж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмааг Монголын рок попын “төмөр хатагтай” ч гэж нэрлэдэг. Орчин цагийн залуусыг байлдан дагуулсан Киви хамтлагийг үүсгэн байгуулж продессерээр нь ажилладаг энэ хатагтай өдгөөг хүртэл ганц бие буюу сингл амьдарч байгаа юм билээ.

Б.Ангирмаагийн хувьд аль тэртээ 1980-аад онд анх танигдаж эхэлж байсан гэдэг. Түүний ах нь Б.Долгион. Харин аав нь Балчинжав хэмээх хөгжмийн зохиолч байжээ. Түүнийг дуучин гэхээсээ илүү хөгжийн зохиолч гэдэг.

Учир нь тэр 100 гаруй ая зохиосон байдаг ч өөрийн биеэр ердөө 10 орчим л дуу дуулжээ. Түүний хувьд 1998 онд “68”, 1999 онд My Love Songs болон 2000 онд “Angel” гэсэн цомгуудаа гаргаж байсан юм. Харин үүнээс хойш 17 жилийн дараа буюу 2017 онд Өнгө аяс, “Удахгүй” зэрэг цомгуудаа гаргасан билээ.

Тэрээр өөрийн хувийн уран бүтээл гэхээсээ илүү Киви хамтлагийнхаа ажилд илүү шургуу ажиллаж хамтлагаа ч алдартай өөрийн гэсэн том байр суурьтай болгосон нэгэн. Тэрбээр анх тайзан гарсан түүхээ ярихдаа “Ая дууны жигүүр” гээд уралдаанд оролцсон минь миний анхны тайз болсон л доо.

Туранхай, жижигхэн, маш их сандарчихсан тийм л охин зориг гаргаад л тайзнаа гарч байсан санагдаж байна. Тэрхүү тэмцээнийхээ гуравдугаар байрт орж байсан шүү. Түүнээс хойш дуунуудаа улам их зохиож “Бороо”, “Намайг Ангирмаа гэдэг” гэсэн тоглолтуудаа хийж байлаа” хэмээн ярьж байжээ.

Мөн Б.Долгион ахынхаа талаар “Би Долгион ахаараа маш их бахархдаг. Одоог хүртэл хөдөлмөрлөөд цэнхэр дэлгэцээрээ үзэгч олонтойгоо уулзаж байгаад нь бахархахгүй байхын аргагүй. Ах минь зөв бодол, хандлагатай хүн учраас их зүйлсийг суралцдаг даа” хэмээн магтсан байна.

Харин яагаад ганц бие яваа талаараа тэр “Би гэр бүл зохиогоогүй. Одоогоор бол ганц бие байгаа. Гэхдээ зохиох хэмжээнд бол явж байсан. Мэдээж үерхэж, нөхөрлөх зүйл байлгүй яахав” гэжээ. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хувийн амьдралдаа би сэтгэл хангалуун л амьдардаг л даа.

Мэдээж намайг одоо хүртэл хүүхэд гаргаагүй ч гэдэг юм уу нөхөргүй байгаад байдаг гэдэг. Энэ чинь миний уран бүтээлийн амьдралтай салшгүй холбоотой.

Заавал нэг юм золиос болоод байдаг байхгүй юу. Кивиг байгуулаад аягүй ачаалалтай байхад манай найз залуу намайг хаяад явчхаж байх жишээний.

Ажлын ачааллаас эхлүүлээд хувийн амьдралаа цэгцэлж чаддаггүй, хувийн амьдралаа хойш нь тавиад урлагтаа зүтгэсэн” хэмээн ярьжээ.

САЙХАН МЭДЭЭ:Соёлын сайд Ч.Номин “Богд зонхова”-гийн төсвөөр тэтгэвэр нэмэхээр болжээ.

Өмнөх нийтлэл

Сошиал ертөнцийн од О.Осоржамаа бусдад хутгалуулжээ. Тэрээр дөнгөж сая эрүү рүүгээ…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм