нийгэм

Эмүжин:Ми.Энхболдын цүнхийг гарамгай сайн барьсан, галзуу амжилтанд хүрсэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын цүнхийг хоёр сугандаа хавчуулчихаад хоёр талд хөрвөсөн.

0

Цүнх баригч…
Тэр цүнх баригч хэвээрээ л үлдэж байна даа. МАН-ыг цүнхэндээ багтааж чихээд, МоАХ-ын байр руу зөөж байгаа энэ хүнээс улс орноороо юу хүлээж болохыг мэдэхгүй.

Женкогийн хөлд МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг үзэхийн төдий хаяж өгөөд, үргэхийн төдий хамж дарсан хүн дээ.

Зуун дамнасан энэ нам 30 дугаар их хурлаа МоАХ-ын цагаан байранд хийх үү, Тусгаар тогтнолын ордондоо цуглах уу? Аль нь ч байсан хамаагүй, урьдчилсан зохиол Цонжин Болдогт бичигдэж, Баянголд дэглэгдсэн.

Түүний цүнх барьсан түүхийн эргэлтийн үе нь М.Энхболдыг мөргөснөөр эхэлсэн юм даг.

Ми.Энхболдын цүнхийг гарамгай сайн барьсан, галзуу амжилтанд хүрсэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын цүнхийг хоёр сугандаа хавчуулчихаад хоёр талд хөрвөсөн.

Сүүлдээ хэнд нь яаж үйлчлэхээ мэдэхгүй гацаанд орсон самуун үе ч бий. Цүнхийг нь сольж атгуулаад, солиорлын дээд цэгт аваачиж байсан овсгоотой цаг ч байгаа. Одоо ч тэр цүнх баригч.

Олон хүний цүнхийг хольж солино, хооронд нь зориуд андуурна. Заримдаа аваад харина, шөнөжин тэвэрч хононо, өдөржин савчиж давхина. Цүнх баригчдын эгнээнээс төрсөн

Ерөнхий сайдад хэчнээн эрх мэдэл байгаад ч хэмжээнээсээ хэтэрдэггүй, хязгаараасаа хальдаггүй ажээ. Цаанаа л нэг айдастай, наанаа л нэг аргатай.

Уянгална гэж яруу найрагч цаашаа, угсраа мэх гэж начин заан цаашаа, ууш идшэндээ уургын морь, ухаарч сэхээрэхдээ ургаа хад. Тэнгэрлэг Монголын залуу иргэн та дүүлэн нисээрэй ч гэх шиг.

Хүүе би шүлгээ бичээд, энэ хүн улсаа удирдмаар байгаа юм л даа, уг нь. Хүний эрх ч гэх шиг хөөрхөн гоё үгнүүдийг хөлийн жийрэг болтол зүлгэнэ, зүүлэгтүүлнэ, хараад л байгаарай.

Цүнх баригчдад нэг том айдас бий. Цүнхийг нь барьж явсан эксүүдээсээ үхтлээ болгоомжилно, үргэтлээ айна. Тиймээс ч зоригтой үйлдэл, зорилготой алхам хүлээгээд нэмэргүй. Ямартаа л Женкогийн бөөрөнд УИХ-д 65 суудалтай МАН-ыг аваачаад наачихдаг юм.

Монголын парламентийн морийг эмээллээд, нүдийг боогоод тавьчихаж байгаа нь тэр шүү дээ.

Заримдаа өрөвдмөөр. Цүнхийг нь барьж гүйсэн болгондоо өртэй, өөнтөгтэй. Муухай загнаж чадахгүй, муу царайлж ядахгүй. Тиймдээ ч барьцааны амьтан шиг балмагдаж, шантаажны шахаа шиг шарвалзаж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацаж таг суучихсан хэрэг. МАН-д иймэрхүү хөлөө жийгээд ч босч чадахгүй, хөлсөө шудраад ч өндийж мэдэхгүй цүнх баригч хэтэрхий олон доо.

Чадваргүй цүнх баригчид олшрохын цагт намаа татан унагааж, тараан алдахаас өөр гарц үгүй. Арга ч үгүй биз.

Цүнх хэрхэн сайн барьснаар нь үнэлж цэгнэн албан тушаал долоолгодогийн хор уршиг энэ хүн дээр илүү тод илэрч байна даа. Ажлаа хэрхэн сайн мэддэг, хийдэгээр нь залуусаа үнэлж байсан бол юу гээд л иймдээ тулчихаад, энэ том нам боловсон хүчингүй, бодлого баригчгүй унахдаа тулж байхав дээ.

Түлш нүүрсэн дээрээ түүртэж байх зуур нь гадаад харилцаа гарын алчуур, хөршийн бодлого хөлийн жийрэг болтлоо доройтлоо.

Мангар бацаантайгаа хамт МАН уруудсаар л, манай цүнх баригч уруудах замд ууш, ухрах замд идэш болоод, дажгүй шүү, дажгүй. Эл том нам энэ байтугай унана, шал зүлгэж, шавхай арчина.

Уруудахын эхлэл нь Оюун-Эрдэнэ, унахын эрэмбэ нь цүнх баригчдын эрин үе ажээ. Цүнх баригчдын харц яг ийм байдаг, энэ хэвээрээ л үлддэг юм, сайн харж ав.

Даргын хундагыг дүүргэж, даруулга нь болж, давирахад нь янцаглаж, зангианаас нь зүүгдэж, замыг нь долоож явсан нөхөд хэзээ ч удирдагч байж чаддаггүй, долоолгосон нь ч урагшилж амждаггүй!

Бэp гyйx цaйллагын үеэр xүpгэнээ xyтгaлж, aмийг нь xeнөөжээ

Өмнөх нийтлэл

Агентууд аа!!! Та нар шиг хэрэггүй хог шаарууд алга! Хэдэн сарын хугацаанд байр авах гэж хайлаа. Хүссэнээрээ 20 30 сая нэмж зарж байна.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм