нийгэм

Монголын хур баячуудын нэг Э.Туул болон О.Содбэлэг нар гэрийн үйлчлэгчидэээ тансаг хаус бэлэглэжээ

0

Бизнес улс төр зэрэг салбаруудад амжилттай яваа УИХ-ын гишүүн О.Содбилэг, “Ажигана групп” ХХК-ийн захирал Э.Туул нар чинээлэг. Монгол хосын тоонд зүй ёсоор багтдаг.


Тэд хамтын амьдралаа эхлүүлээд чамгүй хугацааг үдсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн хүүхдийн аав, ээж болж амжсан билээ.

Тэдний энэ их ажлын хажуугаар хүүхдүүдийг нь асрах. Гэрийг нь үргэлж цэвэр цэгцтэй байлгасаар ирсэн гэрийн үйлчлэгчдээ байр авч өгсөн гэнэ.

Энэ тухайгаа Э.Туул хэлэхдээ: “Хайрт эгч минь, маааааааш олон олон жил бидний төлөө Та зүтгэсэн. Та бидний төлөө хувиршгүй сэтгэлээр явж ирсэн.

Та бүхий хүндрэлийг даван туулан бидний өргөө гэрийг чин сэтгэлээсээ цэвэр цэмцгэр, цэлмэг ариун байлгаж ирсэн.


Таны ажилч хичээнгүй шудрага зарчимч занг хүүхдүүд хүртэл харж суралцаж ирсэн.

Шинийн 8-ний энэ сайхан өдөр бид Таныг баярлуулах цаг иржээ. Баярлалаа Таньдаа” хэмээн сайхан өргөө байр авч өгчээ. Э.Туул нэмээд өөрөө чадахаараа сайхныг хий. Сайн гэдэг нь хайрлах, өрөвдөх, туслах, талархах тэвчих, зүтгэл гаргах.

Итгэл, сурах мэдэх, ойлгох, хөгжих, уурлахгүй, шунахгүй. Гомдоохгүй, элдэв мууг бодож ярьж хийхгүй ба бусдад үгэрлэж хийлгэхгүй. Сайны урсгалд л татагд .

Урсгалд нэгэнт орж хамт эргэснээр өөр ямар зүйлсд бид нээгдэж хаагуур аялах нь таашгүй хэмээн хэлжээ. Үнэхээр сайхан хосууд сайхан гэр бүлд азжаргал хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Нэг хүний амьдралд өнгө гэрэл нэмж сайхан дулаахан байртай болгож өгч байгаад баяртай байна. Монголын минь өрх айл бүр жаргалтай байгаасай.

Дэлхийд улсынхаа нэрийг гаргаж яваа Ангууч хагас нүцгэн зургаа дэлгэж хүүхнүүдийн анхаарлыг татжээ

Өмнөх нийтлэл

Бурхан болсон хэмээн бодож байсан Г.Батболд хүү нь 34 жилийн дараа хүүгээ дагуулан ах эгч гэр бүлийхэнтэйгээ ирж уулзсан.Гэвч

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм