нийгэмОнцлох

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ингэж олгохоор судалж байна

0

Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгосноор 2021 онд 1.2 их наяд төгрөгийг энэхүү тэтгэмжид зарцуулж буй. Тэгвэл 2022 оны төсөвт 1.4 их наяд төгрөг зарцуулахаар Сангийн яам төсвийн төсөлд тусгаж байгаа аж. Энэ нь ирэх оны нийт халамжийн 47%-ийг эзлэх нь. 

Одоогоор хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдаг байна. Ийнхүү шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаа тооцоог Сангийн яам гаргажээ. 

Иймд цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгасан юм. 

Яригдаж буй хувилбараас дурдвал:

  • 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг бүтнээр нь олгох
  • 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гаргажээ. 

Хэрэв 6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргасан байна. Энэхүү хуримтлагдах мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулах учраас бичилт төдий биш байх юм гэдгийг Сангийн сайд тодотгосон. 

Ямар ч байсан хүүхдийн мөнгийг 2022 онд 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгаж байгаа юм байна. 

Ж.Өлзийжаргал: Чи ямар өөдтэй болоод худалдагч хийдэг юм. Мундаг байсан бол өөр газар байж байна. Арчаагүйдээ худалдагч хийж байгаа гээд маш их доромжилдог

Өмнөх нийтлэл

Б.Мөнхбаяр өBчний yлмаас бypxны opныг зopьжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм