нийгэм

13 настай охин малаа хариулж яваад сураггүй алга болжээ

Таны сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн 13 настай охин энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, 4 автомашин, 15 мотоцикл, 17 морьтой эрэн хайх ажиллагааг Товог уулын орчмоор 15 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой 21:55 цагт түр зогсоосон байна.

731
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл