Орон нутагт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод шинээр илрэх халдварын тоог давлаа.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,171 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Үүнээс 544 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 627 нь орон нутагт илэрчээ.
Орон нутагт нэмж бүртгэгдсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр авч үзвэл Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 71 халдварын тохиолдол шинээр илэрсэн байна.
Харин Хөвсгөл аймагт өнгөрсөн хоногт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай.
Учир нь дээрх хүмүүсээс КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрч буй бөгөөд шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.
Сэтгэгдэлүүд