нийгэм

0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрэв

Таны сэтгэгдэл

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа. 

Өчигдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургаадугаар сарын 15-н гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй AstraZeneca, Pfizer, VeroCell вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа.

КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Мөн гаднын цөөнгүй оронд мутацилагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

697
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл