нийгэм

Наадам хүртэл 2-3 удаа хөл хорио тогтооно

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр /2021.02.05/ Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг амаргүй, хүмүүсийн өдөр тутмын хэв маяг амаргүй байна. Гэхдээ бид шалтаг тоочоод бууж өгч болохгүй. Нэгдмэл байх ёстой. Ирэх долоо хоногт цар тахлыг хэрхэн туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргаж, батална. Энэ удаад эрүүл мэнд талаас нь бус эдийн засаг талаасаа хэрхэн даван туулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргах болно. Бид хэрхэн амьдралын шинэ хэв маягт орох вэ, зайгаа бариад яаж ажиллах вэ гэдэг талаас нь судалж байна. Математик тооцооллоор долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаагийн хөл хорио тавина. Шинэ энгийн, идэвхтэй амьдралд шилжихэд технологийн салбар их чухал юм. Төрийн үйлчилгээг яаж хүнд сурталгүй, шат дамжлаггүй, уялдаатай болгох вэ гэдгийн шийдэл бол ердөө л цахим. Энэ шилжилтийг хийх хэрэгтэй” хэмээн тодотголоо. 

1,567
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл