нийгэм

Xалдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Таны сэтгэгдэл

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сүүлийн 24 цагт  14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 27 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.

591
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл