Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Улсын онцгой комиссын Шуурхай шатбын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Судалгаа, шинжилгээний бүлэг ирэх бямба гаригаас эхлээд 14 хоног буюу хоёрдугаар сарын 6-21-нд хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналтай байгаагаа танилцууллаа.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус Судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж буй МУИС-ийн Физикийн тэнхмийн эрхлэгч Д.Улам-Оргих хэлэхдээ, Энэ бол цар тахлыг барих сүүлийн боломж. Ингэхгүй бол хавар дулаараад хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээр хяналтаа алдана. Хөл хорио тогтоохгүй бол эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино гэлээ.
Сэтгэгдэлүүд