Сайд Д.Сарангэрэл сэтгүүлчээс улстөрч болж, их хурлын гишүүн болоод Эрүүл мэндийн сайд болтлоо дэвшиж, дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болж албан тушаалаа өөрчилсөн. Гэсэн ч улс төрөөс явахгүй парламентаа л эргэж тойрдог түүнийг хүмүүс хэдийнэ эх хатан хэмээн цоллосон. Сүүлийн хэдэн хоног болсон улс төрийн огцом өөрчлөлт иргэдийг бүү хэл улстөрчдийг хямраасан нь илт биз ээ. Шинэхэн томилогдсон залуу сайд Т.Мөнхсайханаа өмөөрч салбарын хүмүүс жагсаал хийж, эсэргүүцэн Д.Сарангэрэл сайдад буруу өгч байлаа.
Тэгвэл Д.Сарангэрэл иргэдийн ирсэн дайралтанд хариу барьж, цахим хуудастаа ийн бичжээ. “Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа. Гол санаа нь ковидын эсрэг бэлтгэл хангаагүй, одоогийн сайд өмнөх сайд Сарангэрэлийн баасан дээр хальтарлаа гэх. 1. Мөнхсайханыг эхнээс нь дэмжиж 1-р эмнэлгийн даргаар томилон тус эмнэлгийн өнгө төрөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийг шийдэж өгсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу танхимаа бүдүүлэхдээ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх хүний талаар санал солилцоход хамгийн түрүүнд Мөнхсайханыг нэрлэсэн юм. Мөн одоогийн сайд манай коронагийн эсрэг улирдлагын багийн гишүүн. Тиймээс бидний дунд ямар ч яс хаяад нэмэргүй. 2.2020 оны 1-р сарын 24-нөөс 7-р сарын 7 хүртэл буюу 6 сар шахам хугацаанд КОВИД-19-тэй яамны хамт олон, салбарынхантайгаа эцэж цуцахыг мэдэхгүй ажилласан.
Бүхий л арга хэмжээг авсандаа. Тэр суурин дээр 7-р сарын эхнээс шинэ сайд маань ажиллаж 4 сар гаруй халдвар алдаагүй. Бэлтгэл сайн хангасан байсан учраас өндөр хөгжилтэй орон өвдөг сөхөрчихөөд байхад бид одоо ч нөөц боломжоо шавхаагүй байна. Гол нь юу хийсэн бэ гэвэл – Ард иргэддээ бүх үнэнийг хэлэх, мэдээлэл өгөх, хамтдаа давж туулах сэтгэлзүйг бүрдүүлэх. Халдвар хамгаааллыг мөрддөг болгох зорилт тавьсан. Үүнд алдарт 11 цагийн мэдээ үр дүнгээ өгсөөн. Манайхан бүгд маск зүүгээд сурчихсан. Маш их баярладаг юм. Үр дүнд нь Анх-Отгоноос монголчууд халдвар аваагүй. Томуу болон бусад халдварт өвчин эрс буурсан. – ДЭМБ,олон улсын байгууллага, улс орнуудтай харилцаа холбоо тогтоож мэргэжил аргазүй, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэг авсан. Тэр үед засаг одооных шиг их хэмжээний санхүүжилт үзүүлэх боломж бага байлаа. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, эм тариа,хамгаалах хэрэгслийг хангалт- тай бүрдүүлсэн байсан.
Тухайлбал, 425 амьсгалын аппарат бэлдсэнээс өнөөдөр 1-3-ыг л ашигласан байна. Уушиг орлуулах ганц ч ЭКМО аппаратгүй байлаа. Тэрийг шийдсэн. Одоо 1-р эмнэлэгт байгаа. Одоогоор мөн хэрэглээгүй л байна. 34 жилийн түүхтэй ХӨСҮТ коронагийн халдвар авсан өвчтөнд фиброз буюу уушигны хатуурал болж буй эсэхийг оношлох компьютер томографын аппарат байгаагүй. Мөн шийдсэн. Муу Нямхүү маань сарын дотор СТ шийдчихдэг нээрээ, бид улам хичээнэ гээд тойроод гүйгээд байж билээ. За тэгээд онлайнаар Хятад болон гадаадын улс орнуудтай эмчилгээний талаар туршлага солилцох, танхимын ба теле сургалт дадлага байнга явуулж байлаа. Ковидын үед бүх төрлийн байгууллага, салбар мөрдөх заавар дүрмийг өдөр шөнөгүй сууж боловсруулсан. Нэг ч салбарыг орхиогүй. Энэ бол нүсэр ажил. Д.Нарангэрэл дарга ахалж ажилласан. Бас л эрч хүчтэй , туршлагатай , хийморьтой бүсгүй шүү. Хэдэн хөөрхөн мэргэжлийн охид тасралтгүй ажилласан даа. Өдөр бүр бид хамт байлаа. Заримдаа нүүр амаа будаад гоё дээрээ тавьчихсан ирнэ. Төрсөн өдөр нь тохиосон хэрэг. Тэр өдөр чөлөө өгөөд байхад л хэсэгхэн яваад хүрээд ирнэ.
Ийм сэтгэлтэй хүмүүстэй ажиллаж байлаа. Тиймээс би эрүүл мэндийн ажилтнууд, эмч мэргэжилтнүүдээ мэддэг, хайрладаг болсон юм. Бусад ажлаа орхигдуулахгүйн тулд дагнасан баг ажиллуулж байсан хэрэг . За ингээд тоочвол барагдахгүй. Аа тийм, тусгаарлах байрыг төрөх эмнэлэг бүү хэл Таван толгой түлшкомпани хүртэл гаргасан байсан. 1-р төрөх 3 тусгаарлах байртай. Гэтэл Сарангэрэл байр байгуулаагүй . Тэгээд ээж нүцгэн гарсан л гэж байх шиг байна лээ. За энэ яахав, эх нярай 2 эрүүл байвал болоо. ДЭМБ, АШУҮИС зэрэг 6 байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРДАЛ ТООЦОХ тайлан саяхан гаргасан байна. Үүнд : – Хүн амын дунд халдвар гаргалгүй барьж чадсанаар нас баралт гараагүй. Хэрэв хүн амын 1%-д халдвар тархсан бол 12685 хүн/жил алдах байснаас сэргийлж чадсан ; төсөвт учрах 80 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн. Вакцинтай хохирол багатай залгах цаг хугацааг ойртуулсан гээд олон дүгнэлт хийсэн байна лээ. Хүн арддаа энэ хэмжээний тус хүргэж чадсандаа сэтгэл өег байдаг.
Эрүүл мэндийн салбарынхандаа, яамны хамт олон, антикорона багтаа талархаад баршгүй. Надад тэр үед улс орон, ард түмнээ аюулд өртүүлэхгүй байхаас өөр юу ч бодогдоогүй. 6-р сард сонгууль болсон. Тойрогтоо ч ажиллаж чадаагүй. Хан-Уулчууд маань намайг явж ажлаа хий, амар тайван байлгаж байгаад баярлалаа; гэж хэлээд хамгийн олон саналаар сонгосон юм. Вакцинтай золгох хугацаа улам ойртсоор.
Сэтгэгдэлүүд