нийгэм

Өнөөдрийн жагсаал дээр халдвартай хүний ойрын хавьтал очсон тул иргэдээс шинжилгээ авч байна

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Oюу толгой-н асуудлаар өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний хувьд Засгийн газар Рио Тинто-той байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа юм.

Жагсаал өглөө 09:00 цагаас эхлэн үргэлжилсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар гишүүнд шаардлага хүргүүлсэн ч хүмүүс нэмэгдэн ирсээр байгаа юм. Улмаар халдвартай хүний нэгдүгээр хавьтал тус жагсаал дээр очсон нь тогтоогдсон тул талбай дээр болон ойр хавьд нь явж байгаа иргэдээс шинжилгээ авахаар цагдаа болон эмнэлгийн ажилчид очоод байна.

Цагдаагийн байгууллагаас тухайн жагсаалд ирсэн иргэдийг 7 хоног гэртээ тусгаарлалт хийхийг мэдэгдсэн бөгөөд тухайн иргэдийг бүртгэлжүүлэн ХӨСҮТ-н мэргэжилтнүүд гэрээр очин PCR шинжилгээ авна гэх мэдээлэл байна.

839
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл