Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэл хотод үсчин гоо сайхны үйлчилгээг албан ёсоор нээх шийдвэр гарсан билээ. Үсчин онгойхгүйгээс болж эрчүүдийн гоо сайхан хамгийн ихээр алдагдаж байгааг Фантастик продакшны залуучууд баталж дараах зургийг нийтэлсэн юм.
Харин тэдний энэ зургийг харсан дэмжигчид нь олон талын таамаг дэвшүүлж байлаа. Зарим нэг нь тэднийг ФАНТАСТИКИЙН АНИА нар хэмээн хошигнож байв.
Ямартаа ч өнгөрсөн онд ЗУРА уран сайхны киногоо дэлгэцнээ гаргаснаас хойш нам жим байгаа тэд дараагийн бүтээлдээ зориулан сахал үсээ ургуулаад байна уу гэдгийг тааж мэдэх хүн байхгүй байна.
Сэтгэгдэлүүд