нийгэм

Нийт 16 шинэ тохиолдол бүртгэсний 9 нь Баянзүрх дүүргийн нийтийн байрны иргэд байна

Таны сэтгэгдэл

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ.

Үүнээс 16 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэр орчмын хэсгийг хөл хорьж, голомтын тандалт хийж байна. Ойролцоогоор 1000 гаруй хүнд шинжилгээ хийж байна. Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрлээ. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа” гэлээ. 

536
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл