нийгэм

1 сарын 11-нд хөл хорионы дэглэмийг бууруулж буй ч цагаан сараар дахин тогтооно

0

Улаанбаатар хотод тогтоогоод байгаа  гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх Даваа гараг буюу 1-р сарын 11-ы өглөөний 06.00 цагаас бууруулахаар болсныг УОК, НОК мэдээллээ. Даваа гарагаас хэрэгжүүлж эхлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед 18 салбарын үйл ажиллагааг хориглоно.Үүнд: Бүх төрлийн хувцас, тавилга, гоо сайхан, гэр ахуйн бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засварын төв, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, хурим найр, аялал зугаалга, бүх төрлийн баар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, цанын бааз, иог, фитнэсс, заал, бүжиг, билльярд, үсчин гоо сайхан, шашны зан үйл, урлаг соёл, амралт жуулчны бааз, түргэн үйлчилгээний цэг, дүрс бичлэг, таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, саун, бассейн, бариа засал, массажны газар, алжаал тайлах төв, зочид буудал, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, нийтийн халуун ус, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ хамрагдах аж. Мөн автомашины хөдөлгөөн хэвийн болж, qr код шаардлаггүй болох юм. 

Мэдээллийн үеэр НОК-ын гишүүн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хөл хорионы зэргийг бууруулсан ч нийслэлд халдварын голомт хэвээр, өндөр эрсдэлтэй байгааг сануулсан юм. Мөн энэ үеэр Засгийн Газрын Хэвлэл, Мэдээлэлтэй Харилцах Хэлтсийн Дарга Ц.Ганзориг: “Хөл хорионы дэглэм буурмагц цагаан сарыг ахуйн хүрээнд тэмдэглэх зорилгоор бэлтгэл хангах, ахмадынхаараа зочлох явдал гарч болзошгүй.Даваа гарагаас эхлэн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан Цагаан сар тэмдэглэнэ гэж бүү бодоорой. Мөн цагаан сарын өдрүүдээр эргэж буцлаа гэж битгий бодоорой. Цагаан сарын үеэр халдварын эрсдэлийг учруулахгүйн үүднээс хөл хорио  тогтооно” гэв.

Ц.Оюунгэрэл: Ковидтой үеийн ажлын горим

Өмнөх нийтлэл

Хатан хаан II Элизавета вакцин хийлгэжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм