Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020.12.21-нд Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоож, саяхны хуралдаанаар уг хугацааг дахин тав хоногоор сунгаж нэгдүгээр сарын 11-ны өдөр хүртэл сунгасан билээ.
Уг хугацаанд зайлшгүй ажиллах шаардлагатай 15 төрлийн албан байгууллагын авто машинууд тусгай QR кодтойгоор зорчих боломжтой юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 23,902 автомашиныг QR коджуулсан бол зөвшөөрөлгүй иргэд тус кодгүйгээр зорчиж байгаа гэх мэдээллүүд тасрахгүй байгаа юм.
Тэгвэл жүжигчин А. Ганчимэг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч хөдөлгөөнд оролцож байсныг нь илрүүлжээ.
Сэтгэгдэлүүд