нийгэм

Энэ баасан гарагаас ЕБС-н өвлийн амралт эхэлнэ

Таны сэтгэгдэл

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахимаар хичээллэж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-ны өдрийг хүртэл ЕБС-ийн теле хичээл орж сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах юм.

Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн ч танхимаар давтлага өгөх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах болсон талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн. 

Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буусан, халдварын голомт бүртгэгдээгүй 18 аймаг бий. Эдгээрт оршин сууж буй эцэг, эхчүүд теле хичээл орсноор хоцрогдол үүсэж байгаа тул танхимаар давтлага өгөх тухай хүсэлт гаргасныг боловсролын газрууд нь уламжилсан. Тодруулбал, эцэг, эхчүүдийн сайн дурын хүсэлтийг үндэслэн танхимаар давтлага өгч, хоцрогдлыг арилгах тухай байсан.

Эдгээр аймагт танхимд цуглах хүний тоог хязгаарлаагүй байсан ч Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиудад давтлага өгөхийг 2021 оны нэгдүгээр сарын 1-н болтол хойшлуулсан. Өвчний нөхцөл байдалтай холбогдуулж, шийдвэрийг уян хатан байлгах ёстой гэж үзэж байгаа. Иймд танхимаар давтлага өгөхийг дээрх хугацаагаар хойшлуулсан” гэв.

593
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл