нийгэм

Цагдаа нар эерэг, зөв хандлагад суралцана

Таны сэтгэгдэл

Цагдаагийн ерөнхий газар нийт цагдаагийн алба хаагчдынхаа эерэг, бүтээлч хандлагыгдээшлүүлж, дотооддоо эерэг нөлөөллийг үзүүлэхийг зорьж “Өнгө нэмцгээе 2020” аяныг санаачлан хэрэгжүүлэхээр болсон байна.

Тэгвэл эерэг, зөв хандлагыг нийгэмд уриалсан маркетингийн ажил өрнүүлдэг Юнител Групп тус аяныг дэмжин ажиллахаар болжээ. Цагдаагийн алба хаагчид бол нийгмийн хамгийн хүнд, хэцүү нөхцөл байдал, асуудлуудтай нүүр тулан ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүс. Сөрөг хандлагын эсрэг, алба хаагчдынхаа эрүүл сэтгэлгээ, эерэг байдлыг дээшлүүлэх нь нөлөөллийн аяны гол зорилго гэнэ.

Орон даяар нийт 12 мянга гаруй цагдаагийн  алба хаагч байдаг аж. Аяны хүрээнд хийгдэх ажлууд нь бүтээлч, бодитой, үр өгөөжтэй байж чадвал магадгүй 12 мянган цагдаагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх бүрэн боломжтой бизээ.

723
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл