нийгэм

Өнөөдрөөс Дарь-Эхийн автозамыг хаана

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах, “Дарь-Эхийн гудамж”-ны автозамыг шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах шугам, хоолойг суурилуулж байна.

Үүнтэй холбогдуулан тус хэсгийн замыг даваа гаригаас буюу VII сарын 27-ны 22:00 цагаас VIII сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах аж.

Иймд тус жолооч нар, тээврийн хэрэгслийг уг замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулав. Мөн тус замын дагуу орчинд амьдардаг иргэд доорх зурган дээрх гудамж дундуурх замыг сонгон хөдөлгөөнд оролцох аж.

624
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл