Дэлхийн үйл явдал

Сөүл хотын дарга Пак Вон Сүний ядуусын хороололд сар амьдрах мөнгийг улс төлж буй нь тогтоогджээ

Таны сэтгэгдэл

Сөүл хотын дарга Пак Вон Сүн энгийн ард иргэдэд тулгамдаж буй асуудлыг өөрийн биеэр мэдэхийн тулд тэдний амьдралаар нэг сарын хугацаанд амьдархаар шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэрийнхээ хүрээнд хотын төв дахь тансаг зэрэглэлийн байшингаасаа нүүж гэр бүлийн хүний хамт ядуусын хорооллын Самяндон дүүрэгт нүүж ирж буй нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад байсан юм. Тэд наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл эуг хороололд нэг сарын хугацаатай амьдрах юм.

Харин түүний энэ үйлдлийг Солонгосын ард түмэн дүр эсгэсэн жүжиглэлт, бусдад сайхан харагдах гэсэн оролдлого гэх мэтээр шүүмжилж байсан нь нүдээ олжээ. Учир нь Сөүл хотын дарга Пак Вон Сүн уг дүүрэгт амьдрах түрээсийн байрны мөнгийг Сөүл хотын захиргааны төсөвлөсөн нь тодорхой болжээ. Мөн түүний амьдарч буй байшингийн хажууд хоёр туслах нь түр амьдарч буй гэнэ.

www.Seen.mn 

907
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл