нийгэм

Тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ

Таны сэтгэгдэл

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д 330 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар-Москва чиглэлийн тусгай үүрийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Мөн дүүргүүдийн эмнэлэгт хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст тандалтын шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа. Ойрын хавьтал 24 хүнд коронавирус илрээгүй.

Харин тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү батлагдсан 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 8 хүн нь эдгэрч, дараагийн шатны хяналт, тусгаарлаглалтад байгаа. Тээврийн жолоочийн машины бүхээгт ганцхан жолооч л явах ёстой. Гэтэл гэр бүлийн хүнтэйгээ хамт явсан байна. Дүрэм журмыг мөрдөх бол халдвар авах өндөр эрсдэлтэй гэдгийг бид байнга анхааруулж байгаа. 

643
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл