нийгэм

41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ.
Тодруулбал, дүүргийн Засаг даргын А/128 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий 771 өрхийн нийт 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн энэ үеэр мал бүхий зарим айл өрхөөр орж малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин таригдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна.

813
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл