нийгэм

Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

Таны сэтгэгдэл

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны 1а, 1б хэсэг  3, 4-р гудамж,  хорооны төв болон 5-р хэсгийн 5-р гудамжны нийт 4.230 м.кв зам талбайг хусч тэгшиллээ. Түүнчлэн 24 дүгээр хорооны Жаргалантын 1, 2, 3, 4, 5 дугаар хэсэг,   Жаргалантын  10-р гудамж мөн Овоотын 7,8 дугаар хэсгийн  нийт 3.720 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийт 7.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшлэв хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

645
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл