нийгэм

Хүний нутагт хаягдаад буй нялх охидын билетийг хэн булаагаад байна аа

Таны сэтгэгдэл

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн улмаас улс орнууд дотоодын болоод гадаад нислэгүүдээ зогсоон хилээ хаагаад байгаа билээ. Харин зарим улсууд өөрсдийн иргэнээ эх орондоо авчирахын тулд тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа.

Манай улс ч мөн энэ төрлийн нислэг үйлдэн гадаад улсаас иргэдээ эх орондоо төвлөрүүлэх ажлыг тодорхой шатлал, шаардлагын дагуу баримт материал бүрдүүлэн авчирч байгаа билээ. Тэгвэл энэ нислэгт багтаж чадалгүй гадаад улсад сар гаруй хугацаатай саатаад буй бяцхан тамирчдын эцэг, эхчүүд Улсын онцгой коммист хандан ил захидал илгээжээ. 

2020 оны 16 хүртлэх насны “Fed Cup” тэмцээн Индонез Улсад зохиогдож, уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 3 тамирчин 1 дасгалжуулагч оролцон, хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ.

Харамсалтай халдварт өвчин гарсантай зэрэгцэн буюу 2-р сарын 25-ны өдөр өндөрлөсөн тэмцээнээс хойш манай тамирчид эх орондоо ирж чадалгүй Индонез улсад 40 хонож байна.

Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нарын гэр бүл, эцэг эхчүүд

696
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл