нийгэм

Доко багштай хамт үнэ төлбөргүйгээр гэртээ галбиржъя

Таны сэтгэгдэл

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хоёдугаар сараас эхлээд спорт заал, фитнесс клубын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин өнөөдөр энэ шийдвэрийг дахин дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар  болжээ. Тэгвэл ГОЛДЕН ЖИМ фитнесс клуб нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ГЭРТЭЭ ГАЛБИРЖЪЯ онлайн цахим сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж байгаа сайхан мэдээгээ дуулгалаа.

Энэхүү сургалтыг Ө.Долгормаа буюу Доко удирдан явуулж байгаа бөгөөд залуус ихээхэн идэвхитэй байгаа гэнэ. Ганцхан багшийн сургалтаас гадна өөрийн дэглэм, дасгалыг бусадтайгаа хуваалцан туршлага солилцох ч бүрэн боломжтой. 

Та яг одооноос галбиржиж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөний гайхамшгийг мэдрэхийг хүсвэл ГЭРТЭЭ ГАЛБИРЖЪЯ группт элсэж, үнэгүй хөтөлбөртөө хамрагдаарай.

867
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл