Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны хүү дуучин Л.Байзада энэ сарын 16-ны өдөр эсэн мэнд олдсон тул түүнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас албан ёсоор зогсоожээ.
Тэрбээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ дүүгийн араас буян үйлдэнэ, ном уншуулна гэж гараад ор сураггүй болсон талаар өмнө мэдээлсэн билээ.
“Латиф” сангийн сангийн тэргүүн дуучин Л.Байзада нь 1990-ээд оны дундуур “Бүсгүйн зураг” дуугаар олон нийтэд танигдсан бөгөөд 150 гаруй уран бүтээлийг гаргасан авьяаслаг дуучдын нэг билээ.
Сэтгэгдэлүүд