нийгэм

“Khaan” Брэнд худалдаанд гарч эхэлжээ

Таны сэтгэгдэл

 “COVID-19” вирусийн тархалтаас урьдчилан сэргийлж Улсын Онцгой Комиссоос хөл хорио тогтоогоод буй энэ үед хүнсний салбарын манлай үйлдвэрүүд зүгээр суусангүй  хэрэглэгчдэд ээ “KHAAN” брэндийг 2020 оны 03 сарын 14-ний өдөр сошиал орчинд мэдээллээ.

“Дэлхийн брэндийг дураараа бүтээе!” уриатай “KHAAN” брэндийг 74 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК болон Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-иуд хамтран зах зээлд гаргаж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний чанарт томоохон өөрчлөлтийг авч ирэх юм.

Дэлхийн олон улс оронд Хотдог, Бургерийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эдгээр 2  зүйл өдөр бүр шинээрээ дэлгүүрт байдаг бол хэн бүхэн дурлаж хүссэн амтаараа урлаж чадна.

Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээс өдөр бүр шинээр хэрэглэх боломжийг “KHAAN” Брэнд хангана.

Хөл хориог өндөржүүлэн тогтоосон буй энэ үед хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа илэрхийлж “Талх Чихэр” ХК болон “Мах Импэкс” ХК нар талх болон мах махан бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй хичээн ажиллаж байгаагаа мэдэгдэхээс гадна “Мах Импэкс” ХК бургерийн мах, хотдогны зайдасууд болон хөлдөөсөн пицца үйлдвэрлэн гаргаж байгаа бол  харин “Талх чихэр” ХК  Стандартад нийцэх мах, зайдастайгаа төгс зохицох  Бургерийн талх, Хотдогны талх  гаргаснаа мэдээллээ.

​​​​​​​

Тус Бургер, хотдог, Хөлдөөсөн пиццаг  Олон улсын ISO 9001, ISO 22000, НACCP чанар удирдлагын стандартыг бүрэн ханган үйлдвэрлэж улаанбаатар хотын хүнсний бүх дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.

Энэ нь цаг үеэ мэдэрсэн гайхалтай бүтээгдэхүүн болхоос гадна  олон хүн цуглах аюултай буй энэ үед хэрэглэгчдэд таатай мэдээ байлаа.

 Өдөр бүр шинэ бургер,пицца, хотдогийг хайртай гэр бүлтэйгээ дураараа бүтээ

1,034
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл