нийгэм

Увсад Английн иргэнийг тусгаарлажээ

Таны сэтгэгдэл

Увс аймагт Английн иргэнийг тусгаарлажээ. Тодруулбал, COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.

Энэ талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Франц улсын иргэнтэй “Аэро Монголиа”-ийн онгоцонд зэргэлдээ суудалд сууж явсан Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт иржээ. Одоогоор Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо хөдөлгөөнөө зогсоосон байдалтай байгаа юм байна.

Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, Хишигт 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна. Яг одоо Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд, тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна” гэлээ.

658
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл