нийгэм

Халдвар илэрсэн гэх Францын “Арева” компанийн ажилтан нь Баянгол зочид буудалд байрлаж байжээ

Таны сэтгэгдэл

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “Ковид 19” илрээд буй билээ.

Тэрээр 57 настай, Францын “Арева” компанид удирдах алба хашдаг, тодорхой функци хариуцсан захирал юм байна.

Түүнийг 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан “Баянгол” зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг эмч нар хүссэн аж. Гэвч тэрээр Улаанбаатарт байхдаа зөвхөн “Баянгол” зочид буудлын ресторанаас гадна байнга гадуур хооллож, “Ариг”, “KFC”, “Veranda”  зэрэг рестораноор үйлчлүүлжээ.

Тэр бүү хэл Дорноговь  аймаг руу хамгийн олон хүнтэй тээврийн хэрэгсэл болох галт тэргээр явж, компанийхаа бүх ажилчдыг цуглуулж хурал хийсэн байна.

Халдвар илэрсэн гэх иргэний явсан замын маршрут тэмдэглэл

719
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл