нийгэм

“Зөв амьдрах’ ТББ-ын тэргүүн Г.Загдааг хоёр сая төгрөгөөр торгов

Таны сэтгэгдэл

“Зөв амьдрах” ТББ-ын тэргүүн Г.Загдааг бусдын нэр төрд халдан доромжилсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс торгуулийн арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр хоёр сар төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Загдаа нь өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг “Чам шиг янхан асрамжийн газраас төрдөг юм. Чи асрамжийн газраас төрсөн Янхан. Дураараа янхан бэ” гэхчлэн доромжилж олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан юм. 

Энэ бичлэгтэй холбогдуулан иргэдээс цагдаагийн байгууллагад хариуцлага тооцохыг шаардсан гомдол ихээр ирсэн юм. Гомдлын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын явцад бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгожээ. 

Тодруулбал, бичлэгт гарч буй иргэн, түүний хоёр настай охин Н нарын биед халдсан, цахим сүлжээгээр доромжилж, нэр төрд нь халдсан гэж үзжээ.

714
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл