нийгэм

Өнөөдрөөс насны хишиг, одонгийн мөнгийг олгоно

Таны сэтгэгдэл

“Насны хишиг”, Одонгийн мөнгийг өнөөдөр олгоно гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн.

Одонгийн мөнгийг олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталсан байна.

Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны  нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх аж. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. 

654
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл