нийгэм

Сайдын хамаарал бүхий компаниас гавьяат хуульч Л.Бямбаа, түүний хүү С.Төмөрбат нар авлига авсан нь илэрчээ

Таны сэтгэгдэл

Нэр бүхий шүүгч нар авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж буй. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа амиа хорлож, түүний хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хил даван зугтсан.

Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгаж байсан юм. Тэгвэл тэд авлига авсан нь тогтоогдсон өөр нэгэн баримт ил болжээ. Тодруулбал, тэд нэгэн сайдын найзын компаниас авлига авсан нь баримтаар нотлогдсон байна. Энэ хэрэгт гавьяат хуульч Л.Бямбаа хүүгээ зуучилсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Тус хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тун удахгүй С.Төмөрбаатарыг Монголд олж авчрах гэнэ. Мөн үүнтэй холбоотойгоор нэр бүхий сайд болон найзыг нь шалгаж байгаа аж.

Э.ЦЭЦЭГ

Үндэсний шуудан сонин

logo-2 Сайдын хамаарал бүхий компаниас гавьяат хуульч Л.Бямбаа, түүний хүү С.Төмөрбат нар авлига авсан нь илэрчээ
578
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл