нийгэм

“Б” бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

Таны сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд хорт хавдар болон бусад өвчлөл нэмэгдэх болсонтой холбоотойгоор хүмүүс  эрүүл хүнсийг түлхүү хэрэглэхийг эрхэмлэх болсон. Үүнээс үүдээд ямар бүтээгдэхүүн хүний биед ашиг тустай вэ? гэх асуултанд ихэнх хүмүүс жимс, хүнсний ногоо гэж хариулж магад.

Гэтэл өөрийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх нь ямар ч бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй.

Хүн ямар бүлгийн цустайгаас хамаар ч хүнсний  хэрэглээгээ сонгон хэрэглэх  шаардлага үүсдэг. Жишээлбэл “А” бүлгийн цустай хүн цэцэгт ногоон байцаа, бөөрөнхий байцаа, бууцай, юуцай, бусад ногоон навчит ургамал гоньд, сонгино, сармис, өргөст хэмх, ногоон болон шар хулуу, мөөг, хаш, улаан лоолийг хэрэглэх ёстой байдаг бол “Б” бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмэг,эрдэнэ шиш, гоймон, цагаан будаа, ногоон буурцаг, вандуй, дүфү, шар буурцагны мах, хүрэн манжин, лууван, төмсийг түлхүү хэрэглэх нь биед нэн сайн гэнэ. Харин “В” бүлгийн цустай хүн бяслаг, сүү, өндөг, самар, мах, хушга,далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр бүр хүнсэндээ сонгон хэрэглэхийг Хүүхдийн төв сувиллын Эмнэлзүйн хоол зүйч  Б.Сольхүү зөвлөж байна.   

Харин Монгол хүмүүс бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх дуртай кальциар баялаг сүүг гурилан бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэх нь хамгийн зохистой хэрэглээ болж чаддаг байна. Мөн талх, нарийн боов нь  хамгийн их нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй.

850
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл