нийгэм

Хоёр настай хүүхдийг сандалд скочоор хүлсэн хоёр багшийг ажлаас халжээ

Таны сэтгэгдэл

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Ц, Г нар нь хоёр настай хүүхдийг сандал дээр суулган скочоор сандалтай нь хүлж, 30 гаруй минут суулгаж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил камерийн хяналтаар илэрчээ.

Сандал дээр хүлүүлсэн нялх хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаад байгаа нь мөн камерт бичигдсэн байна.

30 гаруй минут болсоны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан ба хэрэв хүн орж ирж аваагүй бол ахиад хичнээн цагаар ингэж суулгах байсныг хэлж таашгүй юм. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хоёр  багшийг тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс ажлаас халах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Өвөрхангайн Мэдээ Сонин

613
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл