нийгэм

Монгол эмэгтэй Солонгос иргэнийг сүрдүүлсэн хэрэг гарчээ

Таны сэтгэгдэл

Өнгөрөгч 24-ны өдөр Монгол улсын иргэн А /35 настай/ Солонгос улсын иргэнийг сүрдүүлсэн хэмээн цагдаад баригджээ.  Уг эмэгтэй гэр бүлтэй Солонгос улсын иргэн Б /63 настай/ -тэй өнгөрөгч 2-р сараас 5-р сар хүртэл дотно харилцаатай байсан байна. Тэрбээр “жирэмсэн болсон үр хөндүүлэх мөнгө өг” хэмээн нийт 12 удаа мөнгө нэхэмжлэн 120 сая вон авсан байна.

 Урьдчилсан байдлаар Монгол улсын иргэн А-г байрны мөнгө төлөхгүйн тулд байрны эзнийг урхидсан хэмээн тогтоогоод байгаа ажээ. А нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир цагдаагийн байгууллагаас уг хэргийг дээд шүүхэд шилжүүлэн шийдүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Эх сурвалж: http://mglradio.com

670
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл