нийгэм

Таван сая төгрөгийн 21 азтан тодорлоо

Таны сэтгэгдэл

НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн сугалаанд 2019 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлсэн иргэд хамрагдсан юм.

Наймдугаар сард нийт 45 сая 385 мянга 514 төлбөрийн баримт хэвлэгдэн гарсан. Эндээс 27 сая 333 мянга 200 баримт бүртгэгдэж энэ сарын  НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд оролцлоо.

Энэ удаагийн тохирлоор

5 сая төгрөг 21 азтан,

нэг сая төгрөг 231 азтан,

100 мянган төгрөг 2462 азтан,

30 мянган төгрөг 24625 азтан тодорлоо.

Харин 70 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.

Нэг сая болон түүнээс дээш мөнгөн дүн хожсон иргэд харьяа дүүргийнхээ татварын албанд өөрийн биеэр очиж хүсэлтээ баталгаажуулна. Баталгаажуулсан цагаас хойш ажлын 20 хоногийн дотор таны хожсон урамшууллын мөнгө дансанд тань шилжиж орно.

536
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл