Онцлохулс төр

Улс төр яах вэ, даалгавараа л хий!!!

0

Монгол Улс Саарал жагсаалтад ороод гарч байсан түүх бий ч тэр үед энэ асуудал нйигмийн анхааралд өртөж байгаагүй юм. Харин 2019 онд Монгол Улс дахин саарал жагсаалтад орсон нь найман настай балчираас наян настай буурал хүртэл мэдэх асуудал болж, энэ нь ингээд Монгол Улс сүйрэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн нь Монгол Улсынхаа нэр төрийг золин байж улс төрийн ашиг хонжоо харж тоглолт хийсэн МАНАН-ийн зохион байгуулалттай тарьсан хэрэг юм.

Яагаад гэвэл энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт. Монгол Улсын нэр төрийг дэлхийд “Сааралтуулсан” АН, МАН –ын ард түмнээ мөлжиж, авилга хээл хахуульд автуулсан нүглээ өөрсдөөсөө зайлуулж, тэдний тарьсан гай балагийг залруулах гэж ажилласан төрийн байгууллагууд руугаа Та нар ажлаа муу хийсэн учраас ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилласангүй гэж буруугаа чихэх. Хоёрдугаарт, үгэнд нь орж нам улс төрийх нь үйл хэргийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, зарчим баримталдаг төрийн байгууллагуудын зарим удирдлагуудыг үүгээр далимдуулж огцруулах ийм л болих үйдлийг хийхийн тулд МАНАН саарал жагсаалтыг хүн бүрийн мэдэх сэдэв болгож нийгэмд сэвсэн нь одоо учиг нь тайлагдаж байна. Энэ дүгнэлтийг цаг үеийн үйл явдлууд бэлээхэн гэрчлэх юм.

ФАТФ байгууллагын хурал өнгөрсөн долоо хоногт  Парис хотноо хуралдаж Монголын асуудлыг хэлэлцсэн өдөр АН-ын дарга С.Эрдэнэ ФАТФ-ыг зарлахаас өмнө Монгол Улсаа саарал жагсаалтад орсныг тэдний өмнөөс мэдэгдсэн. Тэр даруй Монголбанк, СЗХ-ны дарга нарт хариуцлага тооцъё гэсэн эвлүүлэг бүхий зурагтай мэдээлэл хэд хэдэн шар сайтаар түгж эхэлсэн(захиалгатай нийтлэл). Араас нь УИХ-ын дарга мөн эдгээр байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцно гэсэн модон орчуулгатай захидлыг ФАТФ байгууллага илгээснээ өөрийн цахим хуудсаараа зарлаж, сааралд орохгүй бололтой гэсэн мэдээ тараасан. Бодвол саарал орохгүй бол үүгээрээ тэрээр ганц захидал бичээд Монголыг аварсан гэж шоу хийх гэж байв. Ингээд энэ хоёр аль аль нь улс төрийн оноо авах оролдлогыг хийхийн хамт саарлаар яаж албан тушаалын холио солио хийх гэж байгаа санаагаа нийгэмд тодорхой илэрхийлэв. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж намын бүлгийн хурлын тухай сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ өөрийгөө мөн ч их хамгаалж бурууг өөрөөсөө зайлуулж, бусдыг буруутгаж суусан. Ингээд үзэхэд магадгүй МАНАН- тсан зохиолын дагуу энэ бүх үйл явдлыг өрнүүлсэн байх.

Ард түмэн тэнэг биш. Хэн яаж ажилласныг чинь дэлхий хэлээд өглөө. Одоо хэн ажлаа хийгээгүйг ч бас давхар сануулаад даалгавараа өгсөн байна. Ялангуяа, орон дотроо хууль засч, давхар дээлтнүүдийг төрүүлсэн, авилгачдыг, мөнгө угаагчдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг заалтаар өршөөн хэлтрүүлэх хуулийн цоорхойг гаргасан Ц.Нямдорж танд харин хийх ажил их байгааг маш тодорхой заасан байгаа тул тэмдэглэж аваад духан дээрээ наах хэрэгтэй. Тантай холбоотой таны болоод таны нөхдийн төрөөс шамшигдуулсан ард түмний мөнгийг угаасан хэргээ нуун далдлах гэсэн оролдлогууд тань Монгол улсын нэр төрийг дэлхийд сааралтуулахад асар их хувь нэмэр оруулсныг доорх үүрэг даалгавараас харж болно. Мөн Сангийн сайд Л.Хүрэлбаатар тантай хамаатай асуудал мөн тавин хувьд байгаа ба та бас алдаагаа банкууд руу чихэх гэж оролдсон. Одоо далимдуулсан улс төрөө хийхээ зогсоо ажлаа л хий!!!

Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлдэг эрсдэлтэй орон биш гэдгээ залруулах дөрвөн ажил

  1. “Банк санхүүгийн бус байгууллага, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх

Ажиллах ёстой байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХЗДХЯ

  1. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх

Ажиллах ёстой байгууллага– ХЗДХЯ-ны мэдлийн хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

  1. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх

Ажиллах ёстой байгууллага- Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

  1. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх

Ажиллах ёстой байгууллага  – Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

Дээрх 4 даалгавар нь цэвэр Засгийн газраас хамаарах ажлууд байна. Авилгын туйлд хүрсэн Зимбабвитай манай улс эдийн засгийн асуудлаараа эн дээгүүр түвшинд байгаа ч авилга хээл хахууль мөнгө угаалтаараа ялгагдахгүй юмгүй гэдгээ нэг эгнээнд орсноороо түвшингөө мэдэцгээлээ. Аалзны тор нэхсэн авлига албан тушаал, хээл хахуулийн хэргүүд шүүх дээр шийдэгддэггүй. Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилсэн хэрэг бүртгэгдээгүй шахуу. Шахуу гэдэг нь гар утас хулгайлсан гэмийг энэ зүйл ангиар зүйлчилсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй сонсогдож байгаа юм. ФАТФ хугацаатай үүрэг даалгавар өгснөө мэдэгдсэн. Оймсны хэргээс өгсүүлээд баримттайгаар олон нйитэд дэлгэгдсэн төрийн байгууллагуудын мөнгө угаасан шившиг, өндөр албан тушаалтнуудын шалгагдаж байгаа хэргүүд энэ хугацаанд харин шийдэгдэж, зохих ёсны ял зэмээ авах нь уу үгүй гэдгийг ард түмэн харин та нарын буянаар сайн мэдэж авсан саарал жагсаалт гэдэг мэдлэгийнхээ хүрээнд хяналт тавин анхаарч байъя. Та нарыг ард түмэн сонгодог!!!

niigmiintoli.mn

Cаарал жагсаалтын эхний сануулгыг Японоос авлаа

Өмнөх нийтлэл

“Ажлаас битгий халаач’ гэж УИХ-ын гишүүдээс уйлан, гуйж яваа гэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох