Улсын аварга Э.Оюунболд энэ ням гарагт Хэнтий аймагтаа цолны найраа хийхээр төлөвлөөд байсан. Харин уг товлосон өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.
Учир нь энэ жилийн үндэсний их баяр наадмаар түрүүлж, “Улсын аварга” цол хүртсэн Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн тул цолоо хураалгахыг МҮБХ-ноос шаардаад буй. Харин Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс “B” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн.
Энэ мэтээр олон асуудал, маргаан үүсээд байгаа тул тэрбээр ийнхүү цолны найраа хойшлуулсан бололтой.
Сэтгэгдэлүүд