нийгэм

Г.Батбаяр: “Хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн утгатай бичгийг Б.Хурцад өгсөн байна лээ

Таны сэтгэгдэл

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа. 

Тэгвэл өчигдөр хурал завсарлах үеэр нэгэн үл таних эмэгтэй Б.Хурцыг шүүхийн байрнаас гарах үед гарт нь юм бичсэн жижиг цаас дамжуулсан нь хэвлэлийнхний дуранд өртсөн. Харин энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр ярихдаа, Б.Хурцад нэг эмэгтэй бичиг өгсөн талаарх бичлэгийн хувьд “Та хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн агуулгатай зүйл бичсэн байна лээ хэмээн хэлжээ. 

711
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл