нийгэм

“ТОСА’ худалдааны төвийн дэргэд зөвшөөрөлгүй баригдсан “асар’-ыг албадан буулгалаа

Таны сэтгэгдэл

БГД-ийн дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын автобусны  буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг өнөөдөр /2019.08.13/ албадан буулгалаа.

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж уг арга хэмжээг авч ажилласан бөгөөд  дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Иймээс Баянгол дүүргийн “ШУУРХАЙ БАГ” холбогдох арга хэмжээг шуурхай авч, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд буулган ачиж, тус газрыг бүрэн цэвэрлэлээ. 

Шуурхай багийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн албан хаагчид, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.

724
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл