Seen.MN
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
Seen.MN
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
нийгэм,

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардлыг төр даана

by seen4 сар өмнө
1
Shares
Share on FacebookShare on Twitter
ццэр

Улсын хэмжээнд энэ онд 20 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх албан ёсны тоо бий. Нэгэнт төрөөс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж чадахгүй байгаа учраас байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, олноор бий болгох шаардлагатай байгаа юм.

Тиймээс БСШУСЯ, МҮХАҮТ хамтран “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ уулзалтад үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл, дүүргүүдийн боловсролын газрынхан оролцож санал бодлоо солилцлоо.

Одоогоор улсын хэмжээнд 11  байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1340 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бол энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж буйг салбарын яамнаас хэллээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Баярсайхан “2018-2019 оны хичээлийн жилд 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн. 46305 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.

Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг  жилээс жилд нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд цэцэрлэгт 46305 хүүхэд хамрагдах боломжгүй байсан тоон үзүүлэлт буурч энэ жил 20 мянга орчим болох тооцоо гарсан.

Харин энэ онд 93 цэцэрлэгт 13455 хүүхэд хүлээн авахаар ажиллаж байна. Дараагийн жилүүдэд энэ ажлыг эрчимжүүлж 2020 онд 130 цэцэрлэгтэй болгохыг зорьж ажиллана. Төрөөс шаардлагатай хэмжээгээр цэцэрлэгүүдийн багш, ажилчдыг бэлтгэж байна. Стандартын дагуу нэг ангид 25 хүүхдээс хэтрэхгүй ачааллыг тэнцвэржүүлсэн, агааржуулалт сайтай, эрүүл ахуйн байдлыг хангасан цэцэрлэгүүд барих шаардлагатай. Байгууллагын ажилчид өглөө ажилдаа явахдаа хүүхдээ цэцэрлэгтээ өгч, тараад хүүхдээ аваад явах боломжтой стандартын цэцэрлэгтэй болох нь зүйтэй. Цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх арга зам, төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн нийгэмд бодитоор үр дүн өгөхгүй байна. Шинээр цэцэрлэг барьсан ч ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгүүд ашиглалтаас гарсаар байх учраас хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж хомс. Харин үүнийг нөхөх, шийдвэрлэх хамгийн зөв гарц бол байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хөгжүүлэх юм. Байгууллага дэргэдээ цэцэрлэг байгууллахад яамны зүгээс хүний нөөцөөр нь хангаж өгнө. Мөн төр хувьсах зардлыг нь даах учир нь тухайн байгууллагад ач холбогдолтой” гэлээ.

Байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах хөрөнгийг төрөөс шийдвэрлэсэн ч нийслэлд газрын асуудал хүндрэлтэй учраас байгууллагууд нэг, хоёрдугаар давхраа цэцэрлэг болгох шаардлагатай байгаа юм байна. Шинээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон цэцэрлэгүүд 13455 хүүхэд хүлээн авах чадалтайгаас гадна түүнийг дагаад ажлын байр нэмэгдэх эерэг нөлөөтэй гэдгийг уулзалтын үеэр хэлж байв.

Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэгтэй болох талаар  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Хувийн хэвшлийнхэн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад цэцэрлэг байгуулан ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэн аж ахуйн нэгж байгууллагуудыг дэргэдээ цэцэрлэгтэй болохыг уриалан хамтарч ажиллаж байна” гэсэн юм.

Харин бусад орны хувьд ЮНЕСКО-д бүртгэлтэй 207 орны 75 хувь нь сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхдүүдийг хамруулдаг. Манай улсын хувьд  цэцэрлэгт хамрагдах нас 2-6 байдаг нь ялгаатай юм.

О.Уранбилэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Post Views: 78
Previous

Ц.Хишигсүрэн: Тэмбүүгийн халдварын хавьтагчийг хамт эмчилснээр үр дүнд хүрдэг

4 сар өмнө
Next

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө

4 сар өмнө

Related posts

шийд
нийгэм, Онцлох,

Ц.Элбэгдорж: Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийднэ

by seen3 цаг өмнөno comment
хурандаа
нийгэм, Онцлох,

Хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг байгууллагын ард цагдаагийн хурандаа байдаг уу

by seen3 цаг өмнөno comment
har_tamhi-3
нийгэм, Онцлох,

Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

by seen1 өдөр өмнөno comment
өгөх
нийгэм,

НӨАТ-ын урамшуулалыг улирал тутам олгохоор болжээ

by seen1 өдөр өмнөno comment

Шинэ мэдээлэл

  • Ц.Элбэгдорж: Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийднэ

    Ц.Элбэгдорж: Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийднэ

    3 цаг өмнө
  • Хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг байгууллагын ард цагдаагийн хурандаа байдаг уу

    Хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг байгууллагын ард цагдаагийн хурандаа байдаг уу

    3 цаг өмнө
  • С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

    С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

    3 цаг өмнө
  • Шинэ клип: Д.Болд & Vandebo  ‘Чамд сонсогдож байна уу’

    Шинэ клип: Д.Болд & Vandebo ‘Чамд сонсогдож байна уу’

    22 цаг өмнө
  • Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

    Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

    1 өдөр өмнө
  • НӨАТ-ын урамшуулалыг улирал тутам олгохоор болжээ

    НӨАТ-ын урамшуулалыг улирал тутам олгохоор болжээ

    1 өдөр өмнө
  • Хэргийн нууцыг Н.Номтойбаярт мэдээлсэн мөрдөгч, прокуроруудын үйлдлийг хууль юу гэж “ойлгодог’ вэ?

    Хэргийн нууцыг Н.Номтойбаярт мэдээлсэн мөрдөгч, прокуроруудын үйлдлийг хууль юу гэж “ойлгодог’ вэ?

    1 өдөр өмнө
  • Мишээлийг олоорой

    Мишээлийг олоорой

    2 өдөр өмнө
  • Холимог тулааны “Чингис цом- MGL1′ тэмцээнд оролцох тамирчид Монголд иржээ

    Холимог тулааны “Чингис цом- MGL1′ тэмцээнд оролцох тамирчид Монголд иржээ

    2 өдөр өмнө
  • Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах шаардлагагүй

    Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах шаардлагагүй

    2 өдөр өмнө
  • Ерөнхийлөгч 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

    Ерөнхийлөгч 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

    2 өдөр өмнө
  • Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

    Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

    2 өдөр өмнө
  • УЛААН БАЛ- А.ГОТОВ

    УЛААН БАЛ- А.ГОТОВ

    2 өдөр өмнө
  • ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц

    ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц

    2 өдөр өмнө
  • Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

    Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

    3 өдөр өмнө
  • Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү

    Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү

    3 өдөр өмнө
  • Монгол залуу Австрали улсын иргэний амийг аварчээ

    Монгол залуу Австрали улсын иргэний амийг аварчээ

    3 өдөр өмнө
  • “Рио Тинто’ Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох’ арга хэрэглэсэн…

    “Рио Тинто’ Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох’ арга хэрэглэсэн…

    3 өдөр өмнө
  • ҮХЦ-ийн даргаар Намжилийн Чинбатыг сонголоо

    ҮХЦ-ийн даргаар Намжилийн Чинбатыг сонголоо

    4 өдөр өмнө
  • Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

    Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

    4 өдөр өмнө

© 2016-2018.