нийгэм

“Дэлхийн Монголчууд” хүүхдийн бэсрэг наадам боллоо

Таны сэтгэгдэл

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2019 оны “Дэлхийн Монголчууд” есдүгээр ээлжийн бэсрэг наадам өчигдөр /2019.08.07/ өдөр болж өнгөрлөө.

Энэ жилийн есдүгээр ээлжинд дэлхийн 11 улс орноос гадаадад амьдардаг Монгол туургатан, үндэстэн хүүхдүүд амарч байгаа аж. Монгол ахуй, Монгол өв уламжлалтай танилцах хөтөлбөрүүдээр баялаг ээлж боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хөгжүүлэхийг нэгэн эрхэм зорилгоо болгоно” хэмээн тунхагласан байдаг. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд Монголын түүх, хэл соёл, уламжлал, соёлын үнэт өвийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зайлшгүй цаг үе ирээд байгаа юм.

“Бэсрэг наадам”-ын зорилго нь эрийн гурван наадмын үүсэл түүх, ёс заншил, дэг жаягийг амрагч хүүхдүүдэд сурталчилан таниулах бөгөөд энэ үеэр үндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, морин хуур, язгуур урлагийн тоглолтуудыг хүүхдүүд маань үзэж сонирхов.

Наадмын үеэр амрагч хүүхдүүд бөх барилдан, шагай харваж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгалаа.

618
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл