зөвлөгөө

Хэрхэн зөв үнсэлцэх вэ?

0

Та хайрттайгаа өдөрт хэдэн удаа үнсэлцдэг вэ? Магадгүй та үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байж болох ч үнсэлтээр бид өөрийн хайр дурлал, шунал тачаал, дассан сэтгэл, талархал, эвлэрэл, гомдол гээд үй түмэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Энэ үүднээс та бүхэнд зөв үнсэлцэх тухай мэдээ хүргэж байна.

1Гэв гэнэт үнсэх

Хүмүүс ерөнхийдөө гэнэтийн зүйлст дуртай байдаг. Иймд, яагаад хамтрагчаа гэнэтийн үнсэлтээр гайхшруулж болохгүй гэж? Чамайг гэв гэнэт хамтрагчаа үнсэхэд эргэн тойрныхон чинь атаархана. Өөрөө мэдэж байгаа үедээ үнсүүлэх мэдээж сайхан, гэхдээ ерөөсөө төсөөлөөгүй үедээ үнсүүлэх нь бүр ч гоё.

Гэв гэнэт үнсэх

2Хэлэнд их учир бий

Үнсмээр санагдтал уруулаа сайхан, зөөлөн байлгах нь мэдээж наад захын асуудал. Гэвч хэдий тийм байсан ч наад хэлээ яах учраа олохгүй бол тийм уруултай байгаад ч ямар ч хэрэггүй. Тэглээ гээд хэлээрээ дайраад бай гэсэн үг биш шүү. Зүгээр л хэлний хөдөлгөөндөө илүү шинэлэг, илүү бүтээлчээр хандахыг зөвлөж байна. Хайртынхаа уруулыг хэлээрээ долоогоод үз, эсвэл хэсэгхэн зуур ашиглаад дараа нь зүгээр амтлуулаад л орхи.

Хэлэнд их учир бий

3Тэднийг илүү ихийг хүсэхэд хүргэ

Тэднийг илүү их хүсэхэд хүргээд орхих нь гол зүйл шүү. Та хоёрын үнсэлцсэний дараа хамтрагч чинь “аа тийн, байдаг л..” гэж бодохгүй байх хэрэгтэй. Тийм учраас үнсэлцэхдээ хурдаа өөрчлөх, шинэ арга турших, гэнэт үнсэх зэрэг нь хайртад чинь улам ихээр хүсэх мэдрэмжийг төрүүлнэ. Мөн, янз бүрийн аргуудаа бүгдийг нь нэг дор ашиглаж болохгүй шүү. “Би чамд хайртай шүү” гээд л байнга давтаад хэлээд байвал заримдаа энэ үг үнэ цэнэгүй болох тохиолдол бий. Үнсэлт ч мөн үүнтэй ижилхэн, иймээс үргэлж илүүг хүсэхэд хүргэ цаадахаа.

Тэднийг илүү ихийг хүсэхэд хүргэ

4Урууландаа анхаар

Гоё уруултай хүнийг үнсэхэд чамд диваажинг үнсч байгаа юм шиг л санагддаг байх. Үүнтэй адилаар, уруулаа гоё амттай байлга. Хэрвээ чи хайртынхаа ямар амтанд дуртайг мэддэг бол амархан гараад л авчихна шүү дээ.

Урууландаа анхаар

5Гэхдээ ганцхан урууланд л анхаараад байж мэдээж болохгүй

Хайртынхаа зөвхөн урууланд л анхаараад байж болохгүй. Заримдаа дээд уруул, заримдаа доод уруул гэх мэтээр тоглох хэрэгтэй. Эсвэл духан дээр үнсэхэд л сая доллартай болсон юм шиг мэдрэмжийг түүнд төрүүлнэ. Цаашлаад, шимэх гэж нэг зүйл байдаг даа. Өөрөө шимэхээс гадна, шимүүлэх ч бүр сонирхолтой шдээ.

Гэхдээ ганцхан урууланд л анхаараад байж мэдээж болохгүй

6Үнсэлцэх тухай ярь

Үнсэлцэнэ гэдэг зөвхөн үнсэлцээд л болчих зүйл биш ээ. Үнсэлцэхийн өмнө энэ тухай ярьж улам өдөөж болно. Хамтрагчийнхаа чихэнд түүнийг яаж үнсмээр байгаагаа эсвэл үнсүүлмээр байгаагаа шивнэ. Өдрийн турш хайрт руугаа түүнийг ямар их хүсч байгаа тухайгаа мессежээр илгээ. Заримдаа, үгс үйлдлээс илүү хүчтэй байх нь бий…

Үнсэлцэх тухай ярь

7Байршил, байршил, байршил

Байршил хамгийн чухал шүү. Мэдээж, орондоо эрхлэлдэж нялуурах сайхаан. Гэхдээ, ууланд алхаж байгаад гэнэт хайртыгаа тэврээд үнсэх ч мөн адил сайхан. Эсвэл гэр бүлээрээ цугларсан үедээ хайртыгаа нууц эсвэл булангийн өрөө рүү чирч оруулаад үнсэлц. Ерөөс хүлээгээгүй байх үеийн гэнэтийн үнсэлт дандаа хамгийн сайхан байдаг, бүр хүнсний дэлгүүрт байсан ч гэсэн шүү.

Одоо та нэгэнт эдгээр зөвлөмжүүдийг мэддэг боллоо, харин өөрийгөө ямар сайн үнсэлцэгч вэ гэдгийг бүх дэлхийд мэдүүлэх эсэх нь танаас л шалтгаална.

Байршил, байршил, байршил

www.Caak.mn

Их хэмжээний хөгцөрсөн цагаан будааг буцаалаа

Өмнөх нийтлэл

Солонгосын хөдөлмөрийн биржид 1900 хүний мэдээллийг байршуулна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө